Video

Дуу сонсох

26 Feb

Амьдралын салшгүй нэг хэсэг бол Дуу, Хөгжим, Ая гэж би боддог.Маш агуу хүчтэй, хүний сэтгэлийн чавхдасыг ямар ч болгон өөрчлөх ид шидтэй.Тиймээс ч хүн төрлөхтөн оршин тогтнож л байвал дуу хөгжим мөнхийн хамт оршин тогтнох байх. Агуулга, сонсогдох байдал нь л өөрчлөгдөх байхалдаа.
Яг одоо ажлын цаг ч гэлээ ч Инээмсэглэл хамтлагийн дуулсан “Зүрхний үг” дууг сонсоод сууж байна. Юу ч бодохгүй, тархи оюун ухаанаа цэвэрлээд хаа нэг цэгийг гөлрөн харж энэ сайхан дууг амтархан сонс.

Image

Cup Mat

23 Feb

Cup Mat

Бямба гаригт онгод орж, хувьсгалын тохироо бүрдэж юм оёлоо. Олон юм оёх санаатай байсан боловч 2 л юм оёлоо.Lunch Mat оёх зорилготой байсан ч Cup Mat оёв.Дараагийн удаа оёноо.
Их амархан юм билээ, даавуу авлаа А4н хэмжээтэй хайчиллаа, 2 ирмэгийг нь оёлоо, гар дор байгаа юмаар чимлээ.
Дэлгүүрт зарж байгаа харагддаг ч мэдээж өөрийн чинь оёсонтой адил бол байхгүй нь мэдээж.Дахин давтагдашгүй ганц хувийг өөрөө л хийсэн нь сонирхолтой төдийгүй мөнгөнд хэмнэлттэй.

Image

Patchwork-Зүүмэл даавуун урлаг

20 Feb

Patchwork-Зүүмэл даавуун урлаг

Биднийг бага байхад ээж нар маань бүгд л үсчин, оёдолчин байваа гэж. Тиймээс цэцэрлэгч, сургуулийн насны хүүхдүүд нэгэн хэвийн богино үстэй.
Арга хэмжээ болно дэлгүүрүүдээр юм байхгүй хомс тул ээж нар маань баг, хувцас бүгдийг өөрсдөө бодож сэтгэж хийнэ. Шинэ жилийн үер хамгийн наанадаж л саагаар гоёж өгдөг байлаа.Манай ээж их уран, би том биетэй бүдүүн байж л жил болгон ээжийн оёсон хувцаар гоёж гүнж болно.Манай дүү төрөл бүрийн амьтан болно.Одоо эргээд зургаа харахаар сайхан санагддаг.
Бас хувцас нөхөж оёх, зүүж оёх гэж юм байдаг байлаа.Тэр үед бол уранхай ноорхой хувцасыг нөхөж далдалах л үүрэгтэй байж гэтэл өнөөгийн нийгэмд “Зүүмэл даавуун урлаг” хэмээх нэртэй том урлагийн салбар бий болжээ. Хүмүүс жилээс жилд тус урлагийг сонирхон хүчээ үздэг болж олон улсын ураалдаан, үзэсгэлэн ч нийлээдгүй зохиогддог юм байна. Манай улсад ч гэсэн байдаг. /хүүхдийн 100н тэнд/
“Зүүмэл дааваан урлаг”-р дэлхийд толгой цохих ард түмэн бол Япон, Авсрали, Америкийх. Надад бол Японых таалагддаг. Магадгүй тэдний ард түмэн өнгөний мэдрэмжтэй бас чимхлүүр ажилд гарамгайгийх байх.
Бид хэдэн найз бас сонирхдог ба ном сэтгүүл цуглуулсан.Миний хувьд гэвэл яг даавуу зүүж юм хийж үзээгүй л байна.
Өчигдөр орой авсан номоо хараад сууж байхнаа Luncheon Mat /зураг нь харагдаж байгаа/-г хийж чадмаар санагдсан.Ирэх амралтын өдрүүдэд урам зориг орж хувьсгалын тохирооо бүрдвэл түүнтэй адил зүйл урлах болно.

Image

Inspiration-онгод оруулагч урам зориг өгөгч

19 Feb

Inspiration-онгод оруулагч урам зориг өгөгч

Би 4-5жилийн өмнөөс BeachVintage хэмээх нэртэй блог амтархан үздэг болсон билээ.Тус блогний эзэн мөн өөрт нь урам зориг өгдөг, онгод оруулдаг хүмүүсийн блогуудын нэр хаягийг нийтэлсэн байдаг.Тэр дотроос би олон блог сонирхох болсон. Тус блогуудыг судалж байх явцад Megan Hess хэмээх эмэгтэйн бүтээл анхаарал татсан ба түүндээ үндэслэж тэр эмэгтэйн “Fashion House” нэртэй ном худалдаж авсан.
Тэр ном бол урлагийн бүтээл, тэр номыг гараа угааж байж сайхан хувцаслаж байж үзэх ёстой мэт санагдана. Тус номын өнгийн зохилдлого, оролцсон баатрууд бүгд төгс.
Номыг үзэх бүрт сайхан хувцасламаар, сайхан тод амьдармаар, олон янзын зураг авмаар, юм бүтээмээр санагдана. Ийм сайхан төгс төгөлдөр хүн өдөөгч ном, сэтгүүлийн тоо олшроосой!!!
Би бодлоолдоо манай хотод хүн өдөөгч зүйл маш ховор юм гэж. Үзэж харах галлерей,үзэсгэлэн, музей, сонин хачин зүйлстэй дэлгүүр, лангуу маш ховор.
Хөдөө орон нутагт бол өөр л дөө, манай нутгийн байгаль маш үзэсгэлэнтэй бөгөөд улирал солигдох, нар гарах, шингэх, од гарах, сартай шөнө гээд л өөрчлөгдөх тутамд өөр болдогоороо онцлогтой. Үүний учир нэртэй зохиолчид, зураачид хөдөө орон нутаг явсан үедее онгод ордог байж ч магад.

Image

Art therapy /зураг будах/

19 Feb

Art therapy /зураг будах/

Дэлхий дахины эрдэмтэд стресстэй тэмцэх олон янзын арга эрж хайж байгаа гэнэ. Стресс хүний биед хэр их хэмжээгээр хуримтлагдана төдий чинээ хүн өвдөх магадлал өндөр байдаг байна. Эрдэмтдийн хайж олсон аргуудын нэгийг “Art therapy” буюу урлагаар анагаах юм байна. Тус эмчилгээнд дуулах, хөгжим сонсох, зурах, будах, шавраар юм хийх гээд л олон хоббигийн төрөл ордог юм гэнэ. Хүн өөрийн хоббинд цаг зарцуулах үед богинохон ч гэсэн хамаагүй хормын төдий цагийг тулгарсан асуудлыг бодолгүй, ер нь юу ч бодолгүй байж оюун ухаанаа цэвэрлэж чаддаг байна. Түүнчлэн бүтээлч байж ямар нэгэн сайхан үр дүнтэй бүтээл гарах үед түүнийгээ харж баярлаж, аз жаргалын гормон ялгаруулдаг гэнэ. Гэдэг нь урлагаар анагаах үед тухайн бүтээлийг туурвиж байх үед, мөн бүтээлээ харах үед 2 удаа хүн аз жаргал мэдэрдэг төдийгүй тухайн 2 мөчид тулгарсан асуудлыг бодох завгүй байдаг байна.Түүнчлэн өөрийн бүтээсэн урлагийн бүтээлээ харах бүртээ аз жаргал, сайхан мэдрэмж мэдрэнэ гэж би бодож байна.
Япончууд зураг будах туурвилыг илүүд үзэж олон буддаг ном гаргасан байна. Тусгайлан том хүмүүст, насанд хүрсэн хүмүүст зориулж буддаг ном гаргасан байна лээ. Манай найз надад тус номноос бэлэглэж намайг баярлуулсан юм.Би бухимдсан үедээ зураг будах болсон билээ.
Монголчууд бид зураг будахыг цэцэрлэгийн хүүхдийн хийх зүйл гэж боддог.Гэтэл тийм биш юм билээ.Та бүхэн зураг будаж үзээрэй тархи толгой зүрх их сайхан амардаг юм билээ.

Hobby

18 Feb

Өөрийн хүсэл тэмүүлэл, зорилго, сонирхолтой хүн өөрийгөө азтайд тооцох хэрэгтэй. Тэр тусмаа өөрийн сонирхолтой зүйлээ өдөр тутам хийж, түүнийг хийсний төлөө танд бусад хүмүүс мөнгө төлдөг бол өөрийгөө бүр тасарсан азтай, хувьтай хүнд тооцох хэрэгтэй гэж бодож байна.

Түүнчлэн өөрийгөө нээж, өөрийнхөө хүсэл сонирхолыг мэдэж нээж хөгжүүлж хоббигоо мэдсэн хүмүүс жаргалтай.

Миний эргэн тойронд хоббигоо одоохондоо нээж хөгжүүлж амжаагүй гэхдээ эрж хайж байгаа хүмүүс олон. Манай улсад эрэгтэй хүмүүсийн дунд морь уях, хөөрөг цуглуулах, ан хийх, байгалийн зураг дарах, offroad, эмэгтэй хүмүүсийн дунд шүрээр янз бүрийн юм хэлхэх, нэхэх, лаа хийх, саван хийх, х оол хийх, торт хийх зэрэг хобби дэлгэрсэн ба түгээмэл.

Гадны оронд тэр тусмаа Япон улсад хобби гүй иргэн гэж байхгүй. Хүн бүр л хоббитой ба хоббигоо маш нарийн хөгжүүлдэг. Тиймээс ч хобби хөгжүүлэх, дэмжих төвүүд, дэлгүүрүүд, сургалтууд маш олон байдаг. Манайхан бас хоббитой эмэгтэй хүнийг авгай хүний, эмээ хүнийй ажил хийж байна хурдан хөгширч гэх эрэгтэй хүмүүс олон байдаг ба би тэдгээр хүмүүсийг ойлгодоггүй ба дургүй. Хүн ер нь цэцэг тарина уу, ан агнана уу хүний хэрэг шүү дээ.Бусдад гай болохгүй л байвал юү хийнэ үү хамаа юу байж уу гэж боддог.

Би янз бүрийн л юманд дуртай боловч тогтсон хөгжүүлдэг хобби гэж байхгүй хүн. Ойрын хугацаанд хобби той болно гэж бодож байна.

 

Video

Coca-Cola commercial America is beautiful

16 Feb

энэ зөв нь байна