Ц.Хулан “Анд найз нартаа” шүлэг

16 Feb

Өнөө цагийн алдарт яруу найрагч Ц. Хулангийн “Зүгээр л нэг амьдрахсан” ном миний ширээний ном болоод хэсэг хугацаа өнгөрчээ. Тус номонд бичигдсэн “Анд найз нартаа” шүлэг миний сэтгэлийг эзэмдсэн тул надад таалагдсан хэдэн мөрнөөс хуваалцъя гэж бодлоо.

“Анд найз нартаа”

Алаг дэлхийд намайг ганцаардал бүү үзэг гэж

Ашгүй, Бурхан гар таталгүй хайрласан

Амины хэдэн нөхөдтэй билээ би…

Цэцэг шиг залуу насандаа бид инээлдэж уулзлуу

Цэнгэл найрын дунд гар сунгаж танилцлуу

Цэцэн шүлгээр тургиж, сум шиг нисч явахдаа, эсвэл

Цээжинд хүнд оргиод, уйлж суухдаа би та нарыгаа дуудлуу

Яасны санамаар байна, хэдхэн найзаа яримаар байна 

Яруу найрагчийн зүрх-нөхөрлөл хайрын данс юм

Алтан үсгээр бичиж, титэм хийгээд өмсмөөр

Анд нөхөд минь-миний цорын ганц гангараа юм

Будант Богдын орой-ертөнцийн гунигт цэг дээр

Буугаал нисэх шувууны жигүүрт би атаархдаггүй

Буруудаж зөвдөж, дутаж сагаж амьдарсан ч

Бусад нь яах вэ, анд нөхдөөр л би дутаагүй

Leave a comment